“Дээлтэй Монгол наадам-2019” арга хэмжээг зохион байгуулах тухай

2019-07-03 11:55:34

2019 оны 07 сарын 03-ны өдөр                             Дугаар А/665                                                     Улаанбаатар хот

 

 

 

“Дээлтэй Монгол наадам-2019”

арга хэмжээг зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.5, Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1-51-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд үндэсний уламжлалт соёл, үндэстэн, ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг  сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам-2019” арга хэмжээг                2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсугай.

 

     2.“Дээлтэй Монгол наадам-2019” арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээний удирдамжийг баталж, өндөр хэмжээнд зохион байгуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.АМАРСАЙХАН