Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2019-07-03 11:40:30

2019 оны 07 сарын 03-ны өдөр                             Дугаар А/664                                                    Улаанбаатар хот

 

Захирамжид нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн    7.1.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Автозам, замын байгууламжийг хаах тухай” А/220 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт заасан “...ачааны автомашин, том оврын автобуснаас...” гэснийг ”...ачааны автомашинаас...” гэж өөрчилсүгэй.

     2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.АМАРСАЙХАН