Нийслэлийн өмчит байгууллагуудын дансыг төвлөрүүлэх тухай

2013-06-10 00:00:00
2013 оны 06 сарын 10 өдөр                                             дугаар А/578                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дэх заалт, 14.2.5 дахь заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “а” дахь хэсэг, 29.1.2-ын “а” дахь хэсэг, 29.1.6-ын “л” дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийслэлийн өмчит байгууллагуудын дансны одоогийн эмх замбараагүй байдлыг цэгцлэх, иргэн, нийслэлийн өмчит байгууллагуудын төлбөр тооцооны шимтгэлийн зардлыг бууруулах, нэгдсэн нэг цэгийн үйлчилгээнд хамруулж иргэдэд үйлчлэх шуурхай байдлыг хангах үүднээс нийслэлийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар хотын банк”-д нийслэлийн өмчит байгууллагуудын бүх дансыг байршуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
2.  Үүнтэй уялдуулан нийслэлийн төсвийн орлого зарлага, тусгай сангийн болон холбогдох бүх дансыг Улаанбаатар хотын банкинд байршуулж, төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн байдлыг хангаж буй эсэхэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус  үүрэг болгосугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ