Хөрөнгө шилжүүлэх тухай

2013-06-07 00:00:00
2013 оны 06 сарын 07 өдөр                                              дугаар А/571                                           Улаанбаатар хот
 
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг  дэвсгэрийн  нэгж,  түүний удирдлагын  тухай    хуулийн  29  дүгээр  зүйлийн  29.1.2-ын “б” заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн  болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолыг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн балансад бүртгэлтэй 82709000 /наян хоёр сая долоон зуун есөн мянган/ төгрөгийн өртөг бүхий хавсралтанд заасан хөрөнгийг нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн балансад шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл /А.Эрдэнэтуяа/-д  зөвшөөрсүгэй.
                                                      
2. Балансаас балансад шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Яаралтай тусламжийн төв /Ц.Пүрэвдаш/-д даалгасугай.  
 
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ