Ажлын хэсэг байгуулах тухай

2013-06-05 00:00:00
2013 оны 06 сарын 05 өдөр                                             дугаар А/569                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д” дэх заалт, “Эрчим хүчний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлж байгаа ус, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын бүтэц, үйлчлэх хүрээг оновчтой болгоход санал боловсруулах, судалгаа хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар томилсугай.
 
2.Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлж байгаа ОНӨААТҮГ-ууд ус, дулаан түгээх, хангах үйл ажиллагаанаас жил бүр алдагдалтай ажиллаж байгаа шалтгааныг тодорхойлж, цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч ОНӨААТҮГ-ын нэгж дулаан түгээх, хангах үйл ажиллагааны зардлыг ижил түвшинд хүргэх, техник-эдийн засгийн үр ашиг болон санхүү хөрөнгийн чадавхийг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг бий болгох санал боловсруулахыг Ажлын хэсэгт даалгасугай. 
 
3.Ажлын хэсгийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ