Эрх шилжүүлэх тухай

2019-06-21 09:30:08

2019 оны 06 сарын 21-ний өдөр                                                Дугаар А/634                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжих Улаанбаатар хотын замын ус зайлуулах зарим шугам, худгийн засвар, өргөтгөлийн ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /Т.Цэрэнноров/-т шилжүүлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

   2.Энэ захирамжийн хавсралтад заасан замын байгууламжийн засвар, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

   3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхэд үүрэг болгосугай.

 

    4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/575 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн ажлын жагсаалт”-ын 1, 2, 3, 6, 10, 11, 12 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН