Буцалтгүй тусламж олгох тухай

2013-06-05 00:00:00
2013 оны 06 сарын 05 өдөр                                          дугаар А/568                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Н.Нармандах нь Асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай байгаа бөгөөд Батсүмбэр дэх улсын асрамжийн газар явахаар болсон тул нэг удаагийн буцалтгүй тусламжид 100,000 /нэг зуун мянга/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Л.Амгаланбаатар нь амьдрал ахуйн хүндрэлтэй байгааг харгалзан үзэж 100,000 /нэг зуун мянга/, Боловсролын салбарт сурган хүмүүжүүлэгч багшийн ажилтнаар тасралтгүй 39 жил ажилласан Л.Норжмаагийн амьдрал ахуйн хүндрэлтэй байгааг харгалзан үзэж нэг удаагийн буцалтгүй тусламжид  200,000 /хоёр зуун мянган/  төгрөгийг олгосугай.
 
2. Буцалтгүй тусламжинд олгох 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас  гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                        ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ