Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2013-06-04 00:00:00
2013 оны 06 сарын 04 өдөр                                           дугаар А/565                                                    Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/07 дугаар захирамжийн хавсралтын “Ерөнхий менежерийн зөвлөх” гэснийг “Орон сууц хариуцсан мэргэжилтэн” гэж өөрчилсүгэй.
 
2.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д даалгасугай. 
 
           
 
 
                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ