Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-06-03 00:00:00
2013 оны 06 сарын 03 өдөр                                           дугаар А/558                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэхь хэсэг, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 412 дугаар тушаалыг   тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/501 дүгээр захирамжаар батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх, Эрүүл мэндийн  сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжин ирсэн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нэгдүгээр, Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газар, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын  асуудал хариуцсан орлогч С.Очирбатад  даалгасугай. 
 
 
 
   
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ