Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2019-06-14 08:00:52

2019 оны 06 сарын 14-ний өдөр                                         Дугаар А/586                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Төслийн удирдах хорооны

бүрэлдэхүүнийг шинэчлэн

батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10.1.6, 11.1, 15.1, 15.3, 15.4, 15.5, 15.6, 15.7, 15.16-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ”Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн үйл ажиллагааг бодлогын удирдамж, зохицуулалтаар хангах, төслийн хэрэгжилтийг хянах, салбарын болон салбар хоорондын уялдаа холбоог хангах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

     2.Төслийн хэрэгжилтийг холбогдох журамд заасны дагуу тухай бүр тайлагнаж ажиллахыг Төслийн удирдах хороонд үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/843 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

                       

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН