Ажлын хэсэг байгуулах тухай

2019-06-11 08:00:12

2019 оны 06 сарын 11-ний өдөр                                         Дугаар А/569                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Улаанбаатар хотын “Эдийн засгийн форум-2019”-ийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсугай.         

        2.Эдийн засгийн форумыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй баталсугай.

Ахлагч:          

-Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

Гишүүд:

-Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч,

 

-Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч ,

 

-Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч,

 

-Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч,

 

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга,

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга,

 

-Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга,

 

-Нийслэлийн Засаг даргын зөвлөх,

 

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/,

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга,

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга,

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга,

 

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга

 

-Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга,

 

-Нийслэлийн Өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирал,

 

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/,

 

-Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/,

 

-Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх /зөвшилцсөнөөр/,

 

-Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлэх төслийн зохицуулагч /зөвшилцсөнөөр/,

 

-Шинжлэх Ухааны академийн мониторинг, дотоод хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/,

Нарийн бичгийн

дарга:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга,

 

-Улаанбаатар Хөгжлийн корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал.

       3. Эдийн засгийн Форумын бэлтгэл ажлыг сайтар хангаж, өндөр хэмжээнд зохион байгуулан, дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН