Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай

2019-06-10 08:00:36

2019 оны 06 сарын 10-ны өдөр                                             Дугаар А/568                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсгийг шинэчлэн

байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 208 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай.

Ахлагч:

-Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн

 удирдагч

 

-Тээврийн  цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын

 Техник, замын хяналтын хэлтсийн дарга  

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн

 бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл

 мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

 

-Нийслэлийн Боловсролын газрын дарга

 

-Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга

 

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга

 

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

 

-Нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын

 хяналт, зохицуулалтын газрын дарга

 

-Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын

 инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

 

-“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын дарга

 

-“Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын

 дарга

 

-“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга

 

-Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах

 хэлтсийн дарга

 

-Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга

Нарийн бичгийн

дарга:

-Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт,

 инженерчлэлийн газрын дарга

     2.Саналаа тухай бүр танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэн, биелэлтийг зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  А/841 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                          С.АМАРСАЙХАН