Зарим хүмүүсийг шагнах тухай

2013-05-27 00:00:00
2013 оны 05 сарын 27 өдөр                                           дугаар А/521                                              Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас,  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабтай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд зохиогдсон тэргүүний жагсаалч анги шалгаруулах уралдаанд, удирдсан анги, хамт олноо чадварлаг зохион байгуулан амжилттай оролцож шагналт байранд шалгарсан дараах ангийн захирагч нарыг  болзлын дагуу орон сууцаар шагнасугай. Үүнд:                                                       
 
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч хурандаа Л.Батболдыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10а байрны 1 дүгээр орцны 5 давхарын 42 тоотын 2 өрөө, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч хурандаа Л.Гансэлэмийг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10а байрны 1 дүгээр орцны 12 давхарын 112 тоотын 2 өрөө,  Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Дамбыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилчдын байрны 1 дүгээр орцны 2 давхарын 5  тоотын  2 өрөө орон сууцаар тус тус шагнасугай.
 
2. Уралдаанд удирдсан анги, хамт олноо чадварлаг зохион байгуулан амжилттай оролцож шагнагдсан дээрх ангиудын захирагч нарын шагналд зарцуулах зардлын  255380000 (хоёр зуун тавин таван сая гурван зуун наян мянга) төгрөгийг “Монгол цэргийн жавхаа” уралдааны төсөвлөгдсөн зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т  зөвшөөрсүгэй.
 
3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/ -т үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ