БНСУ-ын Сөүл хотод томилон ажиллуулах тухай

2013-05-27 00:00:00
2013 оны 05 сарын 27 өдөр                                       дугаар А/524                                                   Улаанбаатар хот
    
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. БНСУ-ын Сөүл хотод 2013 оны 05 дугаар сарын 27-ноос 30-ны  өдрүүдэд зохион байгуулах “Хотын үерийн эрсдэлийн менежмент” олон улсын семинарт нийслэлийн Онцгой байдлын газрын Хяналт шинжилгээ, гамшгийн эрсдэлээс хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Жаргалсайханаар ахлуулан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Хулан, Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Эрдэнэбат нарыг томилон ажиллуулсугай.
 
2. Албан томилолтын тайланг буцаж ирснээс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг ахлагч Я.Жаргалсайханд үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э. БАТ-ҮҮЛ