Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай

2019-05-08 09:10:33

2019 оны 05 сарын 08-ны өдөр                                       Дугаар А/417                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн төр, захиргааны

байгууллагуудын ажлын цагийн

хуваарьт зохицуулалт хийх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “ж”, “к”, 29.2, 29,3, Засгийн газрын 2014 оны 393 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан ажлын  бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор энэ захирамжийн хавсралтад заасан нийслэлийн төр, захиргааны  байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний хооронд 08 цаг 00 минут, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосугай.

 

      2.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт  тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-тус тус үүрэг болгосугай. 

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар захирамжийн 1-д заасан “...нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд ...” гэснийг хүчингүй болгосугай. 

 

 

                                                                                                                            

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН