Эрх шилжүүлэх тухай

2019-04-23 09:35:06

2019 оны 04 сарын 23-ны өдөр                                       Дугаар А/376                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд явган хүний зам шинээр тавих, засварлах ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга /Ж.Алдаржавхлан/-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай. 

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 357.0 /гурван зуун тавин долоо/ сая төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.16-ын “1”-д заасан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд явган хүний зам шинээр тавих, засварлах ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын  газар /Ч.Однасан/-т  тус тус даалгасугай.

           

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН