2019 оны 04 сарын 22-ны өдөр Дугаар А/350 Улаанбаатар хот
Ой тэмдэглэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”, Засгийн газрын 2018 оны “Ой тэмдэглэх тухай” 210 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг нийслэлд зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
2.Дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдын судалгааг нарийвчлан гаргаж, тэдний гавьяаг сурталчлан алдаршуулах, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Засгийн газраас баталсан Халх голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан нийслэлд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг 2019 оны 4 дүгээр сард багтаан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН