Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-05-20 00:00:00
2013 оны 05 сарын 20 өдөр                                          дугаар А/508                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “Газрын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ  нь:
 
1.Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төр засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын харъяа, амралт үйлчилгээний цогцолборын эзэмшил газраас 2010 онд  434 м2 газрыг зочид буудлын зориулалтаар “Авзага трейд” ХХК-д  шилжүүлэн эзэмшүүлсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100  дугаар захирамжийн “Авзага трейд” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэнд хяналт тавьж чөлөөлөгдсөн газрыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус далгасугай.
 
 
 
 
                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                                                             
                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Э.БАТ-ҮҮЛ