Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2013-05-17 00:00:00
2013 оны 05 сарын 17 өдөр                                            дугаар А/500                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх  хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж талбайг хайрган болон хатуу хучилттай болгох ажилд батлагдсан хөрөнгөөс Хан-Уул Яармаг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын Яармаг худалдааны төвийн авто зогсоолын тохижилтын ажилд шаардагдах 79,996,300 /далан есөн сая есөн зуун ерэн зургаан мянга гурван зуу/ төгрөгийг зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.   
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний эрхийг нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.  
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
     
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ