Дүрэм шинэчлэн батлах тухай

2019-04-12 16:25:23

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын   дарга,

Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамж

 

2019 оны 04 сарын 12-ны өдөр                                    Дугаар:А/74-А/289                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Дүрэм шинэчлэн батлах тухай

 

 

      Засгийн  газрын  агентлагийн  эрх  зүйн  байдлын  тухай  хуулийн  8  дугаар  зүйлийн 8.4. дэх хэсэг,  Газрын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэг,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дах хэсэг,  Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААЖ, ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

    2.Энэ тушаал, захирамж гарсантай холбогдуулан “Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

ГАЗАР   ЗОХИОН   БАЙГУУЛАЛТ,                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН                                                     БӨГӨӨД  УЛААНБААТАР

ДАРГА                      Ц.ГАНХҮҮ                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                С.АМАРСАЙХАН