Газар эзэмших эрх олгох тухай

2013-05-16 00:00:00
2013 оны 05 сарын 16 өдөр                                         дугаар А/492                                                Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Техникийн зөвлөлийн 2013.03.07, 2013.03.29, 2013.04.26-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан /22/ барилга байгууламжийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд:  
 
1.1. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын газрын зориулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цайзын 53 дугаар гудамжны задгайд 0.41 га   
 
1.2. Нийслэлийн Боловсролын газарт 640 хүүхдийн сургуулийн барилгын газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилийн цэргийн 119 дүгээр ангийн ажилчдын орон сууцны баруун талд байршуулан 0.26 га
  
1.3. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус хорооны Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн нэгдсэн цогцолбор барилгын хойд талд байршуулан 0.42 га
 
1.4. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус хорооны Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн нэгдсэн цогцолбор барилгын зүүн хойд талд байршуулан 0.2 га
 
1.5. Нийслэлийн Боловсролын газарт Спортын төрөлжсөн сургалттай 960 хүүхдийн сургуулийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн гэр хорооллын баруун урд, Үндэсний мото спорт клубын зүүн талд байршуулан 2.0 га
 
1.6. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орон сууц, Санхүүжилтын  корпорацийн орон сууцны барилгын баруун талд байршуулан   0.15 га
 
1.7. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хабитатын гэр хорооллын урд талд байршуулан 0.5 га
 
1.8. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хабитатын гэр хорооллын урд талд байршуулан 1.0 га
 
1.9. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт VII хэсгийн задгай шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтийн дагуу байршуулан 1.3 га
 
1.10.  Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гавьжийн шандын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 1.0 га
 
1.11. Нийслэлийн Боловсролын газарт Жишиг бага сургуулийн барилгын газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хабитатын цэцэрлэгийн хойд талд байршуулан 0.15 га
 
1.12. Ус сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Баянгол  дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Горькийн 28 дугаар гудамжны 1388Б  тоотын  зүүн талд байршуулан 0.015 га
 
1.13. Ус сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Баянгол  дүүргийн  дугаар 23 хорооны нутаг дэвсгэрт Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамжны 478А тоотын урд талд байршуулан 0.015 га
 
1.14. Ус сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн цагаан хаалганаас баруун хойш Сонсголонгийн 6 дугаар гудамжны 292г тоотын урд талд байршуулан 0.015 га
 
1.15. Ус сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арьс ширний 2 дугаар гудамжны 11А тоотын хойд талд байршуулан 0.015 га
 
1.16. Ус сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туулын 7 дугаар гудамжны    19 тоотын зүүн талд байршуулан 0.015 га
 
1.17. Ус сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хувьсгалчдын “Г” гудамжны  606А  тоотын зүүн талд байршуулан 0.015 га
 
1.18. Ус сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто баазаас хойш Булгийн 19 дүгээр гудамжны 1168 тоотын зүүн хойд талд байршуулан 0.015 га
 
1.19. Ус сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайлааст-Согоотын 83 дугаар гудамжны 1190а тоотын зүүн талд байршуулан 0.015 га
 
1.20. Ус сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайлааст-Согоотын 90 дүгээр гудамжны 1304а тоотын зүүн хойд талд байршуулан 0.015 га
 
1.21. Татварын Ерөнхий газарт Чингэлтэй дүүргийн Татварын албаны контор, ажилчдын орон сууцны барилгын газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 30 дугаар байрны баруун талд байршуулан 0.032 га
 
1.22. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Авто машины давхар гаражийн барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 30 дугаар байрны баруун талд байршуулан 0.0824 га
 
2. Дээрх барилга байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт тавихыг Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгон газрын бүртгэлд бүртгэх, баригдсан барилга байгууламжийг зохих журмын дагуу нийслэлийн өмчид бүртгэж, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус  даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын  2011 оны 820 дугаар захирамжийн  1.22 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ