Эрх шилжүүлэх тухай

2019-04-12 09:05:09

2019 оны 04 сарын 12-ны өдөр                                  Дугаар А/290                                           Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд худалдан авах хот тохижилтын тусгай зориулалтын авто машины жагсаалтыг хавсралт ёсоор баталж, худалдан авах ажиллагааны эрхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ /Б.Бямбадорж/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан хот тохижилтын тусгай зориулалтын авто машин худалдан авахад шаардлагатай 4,200.0 /дөрвөн тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.16-ын “12”-д заасан Дүүргүүдийн тохижилт, сэргээн босголтын шуурхай албаны машин механизмын хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т  тус тус даалгасугай.

          

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/157, А/158, А/159, А/160, А/161, А/162, А/163, А/164, А/165 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН