Хөрөнгө гаргах тухай

2013-05-16 00:00:00
2013 оны 05 сарын 16 өдөр                                     дугаар А/488                                                     Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 4 дэх заалт,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44, 2013 оны 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороонд оролцох иргэний төлөөллийн  худалдан авах ажиллагааны сургалтын зардал болох 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/ - т зөвшөөрсүгэй.
 
2.Худалдан авах ажиллагааны ил тод байх зарчим, өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/ -т үүрэг болгосугай.
 
3.Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ