Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай

2019-04-01 09:05:48

2019 оны 04 сарын 01-ний өдөр                                    Дугаар А/253                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2019/00051 дүгээр тогтоолыг биелүүлэх зорилгоор иргэн Б.Баярмаад ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 12.879.840 /арван хоёр сая найман зуун далан есөн мянга найман зуун дөчин/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн  221.027 /хоёр зуун хорин нэгэн мянга хорин долоон/ төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох 90.000 /ерэн мянган/ төгрөг нийт 13.190.867 /арван гурван сая нэг зуун ерэн мянга найман зуун жаран долоон/ төгрөгийг  Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаярт/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН