Хөрөнгө гаргах тухай

2013-05-15 00:00:00
2013 оны 05 сарын 15 өдөр                                            дугаар А/486                                              Улаанбаатар хот
   
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44, 2013 оны 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлд архивын салбар үүсч хөгжсөний 55 жилийн ойг тохиолдуулан  архивын салбарын сургалт явуулах, төрийн архивын үйл ажиллагаа, баримт мэдээллийг судлах, сурталчилахад зориулж 9.300.000 /Есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т  зөвшөөрсүгэй.
 
2.Батлагдсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж,  тайланг Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг Архивын газар /С.Гаваа/-т үүрэг болгосугай.    
 
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ