Журам батлах тухай

2013-05-14 00:00:00
2013 оны 05 сарын 14 өдөр                                         дугаар А/477                                                 Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь, хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим мэдээллийн сан, мэдээллийн систем, түүнийг дэмжих дэд бүтцийн цахим аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг хавсралтаар баталсугай.
 
2. Байгууллагын үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад, мэдээлэл, мэдээллийн систем, түүний дэд бүтцийн аюулгүй байдалтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болгосугай.
 
3. Дээрх журмыг хэрэгжүүлэхэд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хяналт тавьж, хамтарч ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т, захирамжийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ