Гадаад томилолтын тухай

2019-03-29 09:05:22

2019 оны 03 сарын 29-ний өдөр                                    Дугаар А/244                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод зохион байгуулагдах “Байкал трейд 2019” бизнес форумд оролцуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав,  Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ижилмөрөн, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нарыг 2019 оны 03 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

       2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

       3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржавд  даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН