Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай

2019-03-29 09:00:32

2019 оны 03 сарын 29-ний өдөр                                    Дугаар А/243                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн

сургууль зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “б”, 29.2, 31.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2,  32.1.8, 32.1.11, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Монгол Улсын Шадар сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын 2019 онд хамтран ажиллах гэрээний 2,3, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор нийслэлийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

      2.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      3.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарт үүрэг болгосугай.

 

     4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                             АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                             ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН