“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай

2019-03-18 09:30:18

2019 оны 03 сарын 18-ны өдөр                                        Дугаар А/204                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын

зохион байгуулалтын бүтэц, орон тооны

хязгаарыг шинэчлэн батлах тухай

                               

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 70 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

     2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд тус тус үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/155 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН