Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай

2019-03-18 09:25:29

2019 оны 03 сарын 18-ны өдөр                                         Дугаар А/203                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн

барилгажуулах төсөл хэрэгжүүлэх

эрхийг цуцлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2, 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Дэнжийн 1000 орчмын “Г” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Монкон групп” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар /Ч.Батбилэг/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд тус тус даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/665 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

                                               УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН