Ажлын хэсэг байгуулах тухай

2019-03-18 09:00:55

2019 оны 03 сарын 18-ны өдөр                                           Дугаар А/198                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дэвшилтэд технологи бүхий агаарын дүүжин замын тээврийн төслийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ахлагч

-  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга

Гишүүд:

-   Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга  /зөвшилцсөнөөр/;

 

-   Нийслэлийн Газрын албаны дарга;

 

-   Нийслэлийн Байгаль орчны газрын дарга;

 

-   Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга;

 

-   Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга;

 

-   Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга.

Нарийн бичгийн дарга:

-   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан дүүжин замын талаар судлан шийдвэрийн төслийг 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

                       

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН