Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2019-03-13 09:20:48

2019 оны 03 с арын 13-ны өдөр                                  Дугаар А/186                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

  Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” 2018 оны А/652 дугаар захирамжийн дагуу бэлтгэгдсэн 38,900,000.0 /гучин найман сая есөн зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэн авч байгаа тээврийн хэрэгслийг хавсралтын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар /А.Дамцагдорж/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН