Барилга балансаас балансад шилжүүлэх тухай

2019-02-26 14:10:46

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                 Дугаар А/130                                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

Барилга балансаас балансад

 шилжүүлэх тухай

 

           

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2,  29.2,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Барилга байгууламжуудын ашиглалтын байдал, зориулалттай холбогдуулан Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн хороодын өрхийн эрүүл   мэндийн   төвийн  балансад  бүртгэлтэй  нийт  1 099 895 973 /нэг тэрбум ерэн есөн сая найман зуун ерэн таван мянга есөн зуун далан гурван/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 10 барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг энэ захирамжийн хавсралтад зааснаар холбогдох газрын балансаас балансад шилжүүлсүгэй.

 

       2.Балансаас балансад шилжүүлж байгаа барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг данс бүртгэлээс хасах, бүртгэх, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудад, энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                                БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                ОРЛОГЧ                         Ж.БАТБАЯСГАЛАН