Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай

2019-02-26 14:00:07

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                           Дугаар А/123                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид хөрөнгө

бүртгэн авах тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” 2019 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон нийт 3,497,390,000.0 /гурван тэрбум дөрвөн зуун ерэн долоон сая гурван зуун ерэн мянган/ төгрөгийн өртөг бүхий “Түрээсийн 70 айлын орон сууц”-ны барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

    2.“Түрээсийн 70 айлын орон сууц”-ны барилга байгууламжийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ /Ц.Отгонбат/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                       АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                       ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН