ХБНГУ-д явуулах тухай

2013-05-09 00:00:00
 2013 оны 05 сарын 09 өдөр                                        дугаар А/455                                                 Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Шинэ Налайх цогцолбор” төслийн хүрээнд ХБНГУ-ын Берлин хотын “Krebs & Kiefer” компаниас зохион байгуулж буй сургалтанд оролцуулахаар Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, Налайх дүүргийн Засаг даргын орлогч Т.Чулуунгэрэл, Налайх дүүргийн Засаг даргын зөвлөх О.Ганболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн туслах Э.Сурахбаяр нарыг 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд явуулсугай.
 
2. Э.Сурахбаярт холбогдох 2.231.340 /Хоёр сая хоёр зуун гучин нэгэн мянга гурван зуун дөчин/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 3. Сургалтанд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Х.Болдбаатарт  үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ