Татан буулгах, нэгтгэх ажлыг зохион байгуулах комисс томилох тухай

2019-02-26 13:05:12

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                    Дугаар А/168                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Татан буулгах, нэгтгэх ажлыг зохион

байгуулах комисс томилох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.”Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” ОНӨТҮГ-ыг татан буулгах, нэгтгэх ажлыг зохион байгуулах комиссыг хавсралт ёсоор байгуулсугай.

 

       2.Татан буулгах, нэгтгэх ажлыг зохион байгуулах комисс /Ч.Однасан/-т даалгах нь:

 

       2.1. ”Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” ОНӨТҮГ-ыг татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэх;

 

     2.2. Татан буулгаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай холбогдох өр авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, байгууллагын хаалтын балансыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргах;

 

      3.Татан буугдаж байгаа газрын ажилтан албан хаагчтай хийх тооцоог холбогдох хууль журмын дагуу хийж дуусгах, эд хөрөнгө хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, шилжин ирж буй ажилчин албан хаагчдыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангаж, бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлуулах, эд хөрөнгө хүлээн авч, данс бүртгэлдээ тусгах, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т тус тус даалгасугай.

 

    4.Татан буугдаж байгаа газрын бичиг баримтыг архивлан Нийслэлийн Архивын газарт шилжүүлэхийг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т даалгасугай.

 

    5.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                             НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                             БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                             ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН