Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2019-02-26 09:15:44

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                      Дугаар А/129                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

 хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 24.1.5, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаа явуулаагүй болон зогсоосон энэ захирамжийн хавсралтад заасан боловсрол сургалтын байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 

 

     2.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байгууллагын талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

     3.Боловсрол сургалтын байгууллагын үүсгэн байгуулагчдаас хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                        НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                        БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                        ОРЛОГЧ                                         Ж.БАТБАЯСГАЛАН