Ажлын хэсэг байгуулах тухай

2019-02-20 09:20:04

2019 оны 02 сарын 20-ны өдөр                                           Дугаар А/114                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 10 дугаар тэмдэглэлийн IX.7, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон дэд төвтэй хот болгон хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, авто замын түгжрэлийг багасгах болон төрийн үйлчилгээг иргэд ойртуулах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нэгдсэн байр “Хотын захиргааны шинэ цогцолбор” /CITY HALL/-ыг барих ажлын гүйцэтгэлд хяналт тавих, эрчимжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг ажлын байр /SMART OFFICE/ бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр

Гишүүд:

-Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн

 Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүрэг

 гүйцэтгэгч Ц.Тулга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн

 сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого,

 төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга

 О.Чинзориг;

 

-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга

 Б.Гүндсамбуу;

 

-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга

 Б.Бат-Эрдэнэ;

 

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат.

Нарийн бичгийн

дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн

 захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд.

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох төсөл хөтөлбөрийн саналыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                         АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН