Тэмцээн зохион байгуулах тухай

2019-02-18 09:05:01

2019 оны 02 сарын 18-ны өдөр                                      Дугаар А/108                                           Улаанбаатар хот

 

 

 

 

Тэмцээн зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08, 2018 оны 19/16, 20/17 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
    1.Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнийг 2019 оны 02 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулсугай.

 

     2.“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг хавсралт ёсоор баталсугай.

 

     3.Тэмцээн зохион байгуулахад шаардагдах 15.410.000 /арван таван сая дөрвөн зуун арван мянган/ төгрөгийг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     4.“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн шигшээ тэмцээний бэлтгэл ажлыг сайтар хангаж, өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо /Ж.Ганболд/-нд үүрэг болгосугай.

 

 

 

       

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                          НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                          БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                          ОРЛОГЧ                           Ж.БАТБАЯСГАЛАН