Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай

2019-02-15 10:40:52

2019 оны 02 сарын 15-ны өдөр                                    Дугаар А/105                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар чөлөөлж, барилга албадан

буулгах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 26 дугаар байрны хойд талд зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, газар чөлөөлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууламжийг албадан буулгах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журмыг сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т тус тус даалгасугай.

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                           НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                           БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           ОРЛОГЧ                        Ж.БАТБАЯСГАЛАН