Газар эзэмших эрх олгох тухай

2019-02-15 10:20:45

2019 оны 02 сарын 15-ны өдөр                                     Дугаар А/103                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  34184 м² газрыг төрийн өмчит “Таван толгой түлш” ХХК-д сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

     2.Газар эзэмших эрх олгогдсон дээрх аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                 НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                                 БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                 ОРЛОГЧ                           Ж.БАТБАЯСГАЛАН