Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2019-02-15 10:00:26

2019 оны 02 сарын 15-ны өдөр                                   Дугаар А/100                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх олгох

тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 39 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/36 дугаар захирамжийн “Балт трейд” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар захирамжийн иргэн Ц.Номинд, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар захирамжийн иргэн П.Цогт, “Барилгын байршлыг тогтоож, барилга барих, газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 421 дүгээр захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт, “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/378 дугаар захирамжийн иргэн Г.Энхтүвшинд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт, “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсэг, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/862 дугаар захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн  А/902  дугаар  захирамжийн  иргэн  Ц.Очирхуягт, “Газар  эзэмших  эрхийн  гэрчилгээний хугацааг сунгах  тухай”  Баянзүрх  дүүргийн  Засаг  даргын  2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар захирамжийн иргэн З.Адъяасүрэнд, “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/19 дүгээр захирамжийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамжийн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, “Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/234 дүгээр захирамжийн “Монгол жодоо интернэшнл” ХХК-д, “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/97 дугаар захирамжийн иргэн Х.Мөнхжаргалд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/89 дүгээр захирамжийн иргэн Б.Батзоригт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/263 дугаар захирамжийн “Пи Пи Эм” ХХК-д, “Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын  23-ны өдрийн А/464 дүгээр захирамжийн “Төгөл-55” СӨХ-нд, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/593 дугаар захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт, “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны  09 дүгээр сарын 17-ны өдрийн А/441 дүгээр захирамж, “Газар эзэмшүүлж, гэрчилгээ олгох тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/298 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                          НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                          БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                          ОРЛОГЧ                           Ж.БАТБАЯСГАЛАН