Гадаад томилолтын тухай

2019-02-14 09:35:24

2019 оны 02 сарын 14-ний өдөр                                   Дугаар А/95                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод зохион байгуулагдах “Бодлогын зохицуулалт” сэдэвт сургалтад оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Мөнгөндуулгыг 2019 оны 03 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Мөнгөндуулгад даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН