Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл, сургалт явуулах тухай

2019-02-14 09:30:50

2019 оны 02 сарын 14-ний өдөр                                     Дугаар А/93                                           Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын

дарга нарын цэргийн бэлтгэл,

сургалт явуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 тогтоолыг тус  тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 онд зохион байгуулах сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нартай явуулах цэргийн бэлтгэл сургалтыг Батлан хамгаалах яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангитай хамтран 2019 оны 02 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

     2.Цэргийн бэлтгэл сургалтад албан тушаалтнуудыг бүрэн оролцуулж, сургалтыг зохион байгуулахад шаардагдах зардлыг Цэргийн штабын батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

       3.Сургалтын хөтөлбөрийг хавсралтаар баталж, зохион байгуулалтад хяналт тавьж дүнг танилцуулахыг Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                               АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                               ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН