Гадаад томилолтын тухай

2019-02-14 09:20:06

2019 оны 2 сарын 14-ний өдөр                                           Дугаар А/91                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Тайванийн Тайбэй хотод зохион байгуулагдах “Ухаалаг хот 2019” экспо,  чуулга уулзалтад оролцуулах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Халиунбат, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нарыг 2019 оны 03 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                       АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                       ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН