Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах байнгын ажиллагаатай комисс томилох тухай

2013-05-03 00:00:00
2013 оны 05 сарын 03 өдөр                                         дугаар А/444                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нийслэл хотын иргэд оршин суугчдыг тав тухтай өвөлжүүлэх зорилгоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах,  нийслэл хотод хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдийг уялдуулж цаг хугацаанд нь шуурхай зохион байгуулж ажиллах байнгын комиссын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар баталсугай.
 
 Комиссын дарга
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга 
 
Гишүүд: Дүүргүүдийн Засаг дарга нар
  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
 
  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
 
  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
 
  Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
 
  Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга
 
  Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ      ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
 
  Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газрын дарга
 
  Ус сувгийн удирдах газрын дарга
 
   
  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
 
  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
 
Нарийн бичгийн дарга Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ