Хөшөө шилжүүлэх тухай

2019-02-01 09:00:08

2019 оны 02 сарын 01-ний өдөр                                     Дугаар А/69                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөшөө шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Түүхэн дурсгал, соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилгоор В.И.Лениний  хөшөөг Улаанбаатар хотын музейн сан хөмрөгт шилжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хөшөөг өөрийн байгууллагын сан хөмрөгтөө бүртгэн авч, хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын музей /С.Цацралт/-д, В.И.Лениний хөшөөг шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

       2.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

        3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/604 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                     НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                     БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                     ОРЛОГЧ                             Ж.БАТБАЯСГАЛАН