Агаар цэвэршүүлэгчийг хуваарилах тухай

2019-01-22 09:30:27

2019 оны 01 сарын 22-ний өдөр                                      Дугаар А/43                                            Улаанбаатар хот

 

 

 

 

   Агаар цэвэршүүлэгчийг хуваарилах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  бэлтгэгдсэн нийт 99 999 900 /ерэн есөн сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий 175 ширхэг агаар цэвэршүүлэгчийг хавсралтад заасан сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилсугай.

 

    2.Сургууль, цэцэрлэгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор хуваарилж буй агаар цэвэршүүлэгчийг данс бүртгэлээсээ хасаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                        НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                        БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                        ОРЛОГЧ                             Ж.БАТБАЯСГАЛАН