Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааны чиглэл хасах тухай

2019-01-02 09:15:15

2019 оны 01 сарын 02-ны өдөр                                      Дугаар А/06                                           Улаанбаатар хот

 

 

 

  Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй

 болгох, үйл ажиллагааны

 чиглэл хасах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.2, 19.20, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/193 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн этгээдийн нэрсийг нэгдүгээр, үйл ажиллагааны чиглэл хасагдах хуулийн этгээдийн нэрсийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааны чиглэл хасагдах хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай. 

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч–Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                     АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                     ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН