Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

2019-01-02 09:05:18

2019 оны 01 сарын 02-ний өдөр              Дугаар А/04                   Улаанбаатар хот

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл

ажиллагаа эрхлэх тусгай

 зөвшөөрлийг сэргээх тухай 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/193 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын дүгнэлт, мэргэжлийн хяналтын байгууллагын дүнг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх хуулийн этгээдийн нэрсийг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх эрүүл мэндийн байгууллагын талаар харьяа татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч–Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

  
                       

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                      АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН